Slide background
Slide background
Slide background

Үүсэл, хөгжил, засаг төрийн хэлхээ

KhorgoМанж чин улсын ноёрхлын үед (1691-1911) Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу гэж нэрийдэж яваад Богд Жавзундамба хутагтын эрдэнийн ширээнд нь залсан (1911-1923) үеэс Далай Чойхор вангийн хошуу хэмээн нэрлэгджээ. 1923-1931 онд Чандмань Өлзийт Далайн хошуу гэж нэрлэгдэв. Энэ үед тэр хошуу нь дотроо 5 сумтай байв. Одоогийн Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Хөвсгөл аймгийн галт, Шинэ-Идэр, Жаргалант, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Идэр зэрэг сумд багтана. Далай Чойхор вангийн хошууны нутаг нь өмнө этгээдэд Бүдүүн Гичгэнийн Цагаан сайрийн урд нуруу, Хоёр Тэрхийн эхний нуруу, баруун зүгт Тарвагатайн нурууны хяр, Харганын баруун хяр, Хужиртын эхний нуруу, Хуягтын зүүн нуруу, хойт зүгт Бөдгөөн голын урд нуруу, Хөхүүн, зүүн зүгт Хаалантайн хяр, Чулуут гол, Дахын хадаг, Халзан Бүргэдтэйн уулын хяр, Гэчгэнэ голын өмнөд уулын хяр, Өртөнтийн нурууны хяр хүртэл эргэн тойрон нутагтай байжээ.