Slide background
Slide background
Slide background

Дасгалын замын ажил 70 хувьтай байна.

40840136_1065650796936150_5269314595993944064_n Тариат суманд улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр “Саруул харгуй” ХХК “Дасгалын зам”-ыг сайжруулсан шороон зам болгон барьж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Тариатын “Дасгалын зам” нь Халзанбүргэдэйгээс Мөрөн баг руу явах гол зам бөгөөд галт уулын чулуулаг бүхий бартаа саад ихтэй зам юм.
Тус зам нь ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд ажлын явцтай УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцжээ. 40897107_1065650903602806_4113760955039481856_n