ЧАНАРЫН ЗОРИЛТ

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

        Тус сум нь “Хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
  • Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.
  • Аялал жуулчлалын чиглэлээр

Байгалийн хосгүй үзэсгэлэнт газар Хоргын тогоо, Тэрхийн Цагааннуур, бусад үзэсгэлэнт газруудыг дагаж аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна.

Тус суманд аялал жуулчлалын 9 бааз, эко гэр 60 гаруй байдаг. Зун, намрын улиралд дунджаар гадаадын жуулчин 5000 гаруй, дотоодын жуулчин 30000-40000 гаруй ирж амардаг уламжлалтай.

Тус сумын дэд бүтэц сайжруулсанаас сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчины тоо эрс нэмэгдэж аялал жуулчлал хурдацтай хөгжиж байна.

  • Ойн нөөцийн талаар:

Нийт газар нутгийн 34.9%-ийг ойн сан бүхий газар эзэлдэг. Тус сумын нутагт Зааны нуруу, Баягалант, Уран мандал, Хандгайт, Хутаг-Өндөр, Тахилт, Гүрт зэрэг өндөр уулс, Тарвагатайн нурууны ой тайгаар хучигдсан атираат нурууд олон бий. Ой тайгад их төлөв хар мод, хуш, гацуур, хус, жодоо зэрэг шилмүүст мод зонхилдог.